Танилцуулга
Эхлэл
/
Танилцуулга

001Бидний тухай

“Үйзэн Ивээлт ББСБ” ХХК нь бичил санхүүгийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжид хүртээмжтэй хүргэх зорилгоор 2011 оны 11 сард үүсгэн байгуулагдсан. Санхүүгийн зохицуулах хорооноос Зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

2014 онд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэн төв компаниа Улаанбаатар хотод шилжүүлж Өвөрхангай аймагтаа салбарын статустайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн иргэдийн зах зээлээс байгууллагын зах зээлрүү үйл ажиллагаагаа амжилттай тэлсэн.

2019 оноос компанийн үйл ажиллагааг тэлэн ажиллах зорилт тавин хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлж бүтээгдэхүүн үйлчилгээгээ төрөлжүүлэн салбартаа тэргүүлэгч байгууллагуудтай хамтран харилцагчиддаа шинэ шинэ боломжуудыг бий болгон ажиллаж байна.

Финтек технологи хүчтэй хөгжиж буй цаг үетэйгээ хөл нийлэн ажиллах зорилгын хүрээнд уламжлалт зээлийн хүсэлтээ цахимаар хүлээн авч шийдвэрлэх Амар системийг нэвтрүүлсэн нь харилцагчиддаа хүрсэн үйлчилгээ боллоо. Мөн итгэлцэл, урт болон богино хугацаат зээл, төлбөрийн шийдлийг нэг дор багтаасан
AAV гар утасны аппликейшнийг 2022 оны 09 сард зах зээлд нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан дээр үндэслэлсэн цахим үйлчилгээг нэвтрүүлэхтэй холбоотойгоор 21 аймагт төлөөлөгчийн газар ажиллуулахаар төлөвлөж бэлтгэл ажил хангагдаж байна.

Санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуучуудын санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Нийслэлийн ЕБС-ын ахлах ангийн сурагчдын дунд “Миний бизнес” эссэ бичлэгийн уралдааныг санаачлан уламжлал болгон зохион байгуулж байна. Мөн Өвөрхангай аймгийн ЕБСургуулийн сурагчдын дунд зохион байгуулагддаг Алтан намар бүжгийн тэмцээн болон Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр 2 жил, хамтрагч байгууллагын ажилтнуудын Хүүхдийн баярыг 2 жил тус тус ивээн тэтгэж хүүхэд багачуудад санхүүгийн боловсролыг түгээх нийгэмд чиглэсэн арга хэмжээнүүдийг өөрийн санхүүжилтээр зохион байгуулдаг.”

Эрхэм зорилго
Бид харилцагчиддаа орон зай, цаг хугацаанаас үл хамааран үйлчилж чадах түнш, тэмүүлэл хүсэл зоригоо бодит болоход нь туслах хамтрагч, хэрэглэхэд хялбар технологи, харилцахад амар хамт олон байна.
Үнэт зүйл
  • - Би - лидер
  • - Бид хамт - олон
  • - Харилцагч - бидний ажил, амьдрал
  • Алсын хараа
    Бид харилцагчиддаа орон зай, цаг хугацаанаас үл хамааран үйлчилж чадах түнш, тэмүүлэл хүсэл зоригоо бодит болоход нь туслах хамтрагч, хэрэглэхэд хялбар технологи, харилцахад амар хамт олон байна.