Түгээмэл асуулт хариулт

    Зээл

  • Ерөнхий тавигдах шаардлага юу вэ ?

    • УБ хотын харъяалалтай, оршин суугаа хаягийн лавлагаагаар баталгаажсан байх.

  • Зээлийн хэмжээгээ хэрхэн мэдэх вэ ?

    • Зээлийн хэмжээг тогтоохдоо таны зээл эргэн төлөх чадвар дээр үндэслэдэг.

  • Давхар зээлтэй бол зээл гарах боломжтой юу ?

    • Боломжтой. Таны Өр-Орлогын харьцаа шаардлага хангаж буй тохиолдолд зээд олгогдоно.

  • Нэг зээлээ хаагаагүй байхад дахин зээл авж болох уу?

    • Болно. Гэхдээ таны орлого нийт зээлийн төлбөрийг төлж хүрэхүйц байх шаардлагатай тул та өөрт ойр байрлах салбар, тооцооны төвд хандан зээлийн хүсэлтээ судлуулаарай.

  • Зээлийн хүсэлтийг үнэлэх гол шалгуур юу вэ?

    • Зээлийн хүсэлтийг үнэлэхдээ орлого, ажлын туршлага, одоогийн идэвхтэй байгаа зээлийн ангилал, зээлийн түүх зэргээс бүрдэнэ.

  • Монгол банкны мэдээллийн санд бүртгэгдэх үү

    • Тийм.

  • Орлого нотлохгүйгээр зээл авах боломжтой юу?

    • Өөрийн өмчлөлийн машинаа барьцаалан орлого нотлохгүйгээр зээл авах боломжтой.

  • Сургалтын зээл авахад барьцаа хөрөнгө шаардлагатай юу ?

    • Та цалингийн орлоготой бол барьцаа хөрөнгө шаардлахгүйгээр зээл авах боломжтой.

  • Хэр хугацаанд шийдвэрлэгдэх вэ ?

    • Таны зээл 3 цагаас 2 хоногийн хугацаанд шийдвэрлэгдэнэ.

    Хадгаламж

  • Итгэлцлийн үйлчилгээ гэж юу вэ

    • Иргэд, байгууллагын мөнгөн хөрөнгийг үнэгүйдлээс хамгаалж тодорхой хугацаатайгаар гэрээний үндсэн дээр ашиг олж өгөх үйл ажиллагаа юм.

  • Гэрээг хугацаанаас өмнө цуцлаж болохуу ?

    • Гэрээг хугацаанаас өмнө цуцлаж болно. Хугацаанаас өмнө цуцалснаар сүүлийн 1 жилийн хугацаанд бодогдох өгөөжийн дүн буурна. Өмнөх жилүүдийн өгөөжийн дүн буурахгүй.

  • Сар бүр орлого нэмснээр өгөөжийн хэмжээ нэмэгдэхүү?

    • Орлого нэмэгдсэн өдрөөс нэмэгдсэн дүнгээс өгөөжийн хувь бодогдоно.

  • Хадгаламж барьцаалсан зээлийн хэмжээ ямар байх вэ ?

    • Нийт хадгаламжийн дүнгийн 90 хувьтай тэнцэх хэмжээний зээлийг авах боломжтой.

  • Хадгаламжийг хэрхэн нээлгэх вэ?

    • Хадлагамж нээлгэх хүсэлтийг илгээснээр манай ажилтан таньтай холбогдох болно.

Санал хүсэлт

    • Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Энх Тайвны өргөн чөлөө гудамж, Пийс тауэр, 7 давхар, 702 тоот

    • 7609-1515    9699-5349

    • uizeniveelt@gmail.com