Мэдээллийн аюулгүй байдлын бодлого

Бид компанийн үндсэн стратегитай нийцсэн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг
хангахын зэрэгцээ бизнесийн оролцогч талууд болох гадаад, дотоодын хуулийн этгээд, иргэдэд мэдээллийг
хүртээмжтэй байлгах, мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хангах, нууцлалыг чандлан хамгаалах зорилгоор мэдээллийн аюулгүй
байдлын тогтолцоог бий болгон, түүнийг удирдана.

Мэдээлэл, мэдээллийн систем

Дэд бүтэц, программ хангамж, мэдээллийн сүлжээ, мэдээлэл боловсруулах аппликейшн, тэдгээр мэдээллийг хадгалах өгөгдлийн сан зэрэгт нууцлал, бүрэн бүтэн болон хүртээмжтэй байдалд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох зорилгоор эрсдэлийн үнэлгээг тогтмол хугацаанд хийж ажиллана.

МАБ-ын бодлого

-

Компанийн үйл ажиллагаанд зориулсан МАБ-ын бодлого, журмуудыг боловсруулан, мөрдлөг болгож, тогтмол хугацаанд эрсдэлийн үнэлгээнд үндэслэн хянан шинэчилж сайжруулж ажиллана.

-

МАБ-ын бодлогын хэрэгжилт нь бүх шатны ажилтан, аутсорсингийн нөөц, сонирхогч талууд, харилцагч, бизнесийн түнш, үйлчилгээ үзүүлэгчдэд хамаарах бөгөөд МАБ-ын бодлогын талаарх ойлголтыг өгч, хамтран ажиллана.

Tасралтгүй ажиллагаa

Оролцогч талуудын хүлээлт, итгэлцэл, сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд бүтээгдэхүүн үйлчилгээ, систем, дэд бүтцийн хэвийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллана.

МАБ-ын аюул заналаас урьдчилан сэргийлэх

МАБ-ын аюул заналаас урьдчилан сэргийлэх, илэрсэн тохиолдолд хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, үл тохирлыг залруулж ажиллана.

Комплайнс

Бид комплайнсын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд компанийн үйл ажиллагаанд мөрдөгддөг дотоод баримт бичгүүд нь холбогдох хууль тогтоомж, зохицуулагч байгууллагаас баталсан дүрэм, журам, стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, нийцүүлж ажиллана. Ингэхдээ дараах зорилтуудыг хэрэгжүүлж ажиллана.

tg

-

Эрсдэлийн удирдлагыг бий болгох замаар компанийн засаглалыг сайжруулж ажиллана.

-

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөр, дүрэм, журмыг мөрдөж ажиллана.

-

Компанийн комплайнсын соёлыг бүрдүүлэх, төлөвшүүлэх зорилгоор тогтмол сургалт зохион байгуулж ажиллана.

-

Зөрчлийн талаар мэдээлэх “шүгэл үлээх” ажиллагааг хэрэгжүүлж ажиллана.